БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

Вакцинд хамрагдаж эхэллээ

2021-04-09

 
  • Баянтүмэн сумын Засаг дарга А.Энхтүвшин Ковид-19-ын вакциндаа хамрагдаж иргэд та бүхнийг вакциндаа хамрагдахыг уриаллаа.
  • Эхний ээлжинд сумын Эрүүл мэндийн төв, Цагдаа, Онцгой комисс, Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэгийн багш ажилчид, ахмад настан, архаг хууч өвчтэй зорилтот бүлгийн иргэд гээд хамрагдах 604 хүний судалгаа гарсан байна. Өнөөдрөөс эхлэн дээр дурьдсан байгууллагын албан хаагчдад вакцин хийж эхэллээ.
 
Цаашид вакцины нийлүүлэлтээс хамаарч зорилтот иргэдээ вакцинжуулах ажлыг шат дараа тай зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.
 
Вакцины 2-р тунг 28 хоногийн дараа хийлгэж өвчний эсрэг дархлаа бүрэн суух юм байна.
 
Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/183 дугаар тушаалын дагуу вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах заавар журмын дагуу бэлтгэл ханган ажиллаж, ковид-19 халдварын үед хариуцлагатай ажилласан Эрүүл Мэндийн Төвийн хамт олондоо ажлын амжилт хүсэж талархал илэрхийлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%