БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

Баянтүмэн сумын танилцуулга

2015-05-27

 1959 онд “Хөдөлмөр” нэгдлийн төвийг түшиглэн аймгийн төвийн хүн амыг хүнсний ногоо, цагаан идээгээр хангах зорилгоор Баянтүмэн сумыг байгуулсан түүхтэй.  
Газар нутгийн хувьд тал хээрийн бүсэд оршдог бөгөөд хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэх бүрэн боломжтой.
Сумын нутаг дэвсгэр нь 832,080 га газар нутагтай бөгөөд үүнээс 653951.1106 орчим га нь бэлчээрийн, 87278.8  га нь хадлангийн, 9074.15 га нь тариалангийн зориулалттай болно.
      Баянтүмэн сум нь зүүн урд талаараа Өвөр монголын Хөлөнбуйр аймгийн Шинэ барга баруун хошуу болон Дорнод аймгийн 5 сумтай хилэлдэг бөгөөд сумын төв нь Чойбалсан хот, Улаанбаатар хотыг холбосон улсын чанартай зам дагуу оршдог.  
       Манай сум нь  Хэрлэн гол даган тархан тогтсон таван хошуу мал жилийн дөрвөн улиралд бэлчээрлэхэд тохиромжтой соргог сайхан бэлчээр бүхий  Халх таван өндөр уул, Ногоон нуур, Нарийн хөндий, Энгэр хашаат, Найман хашаат, Сайхан нуур, шилийн тойром, Хөдөө тойром, Овогт, Бургаст хөндий, хулст, Алтат, Мэндхий, Гэзэг цагаан овоо, Морьт, Хулгар, Мангирт, Баян цагаан, Зүүн гол, Булан цагаан, Ам дэрс, Голын тал, Чонон хөхийн удамт босоо жаргалын ундаалж өссөн худаг, Улаан эрэг, Хадан хушуу, Хотонтын нуур гэх мэт олон сайхан хялгант хээр зонхилсон тал хөндийтэйгээс гадна малын тарга тэвээрт нэн чухал хужир шүү, мараттай  өвөлжих, хаваржихад нэн тохиромжтой дэрс бут, нөмөр нөөлөг бүхий говирхог нутгуудтай.
       Дээрх бэлчээрийн нутгуудад газрын гүнээс ундрах хүн малын ундны эх үүсвэр болсон горхи булаг рашааныг олныг дурьдаж болно. Мөн Хүрэн нүүрс, Жонш, нефт, алт зэрэг газрын баялагтай.
Аймгийн төвөөс 12 км-ээр алслагдсан бөгөөд хатуу хучилттай замд холбогдсон, Дорнод аймгаас Баянтүмэн сумруу нийтийн тээвэр өдөрт 4 удаа үйлчилдэг, зах зээлд ойрхон, Чойбалсан хотоос 24 цагийн цахилгаан эрчим хүчээр хангагдсан, үүрэн телефоны сүлжээгээр сумын төв болон хөдөө багууд бүрэн холбогдсон, шугам сүлжээний дэд бүтцийг байгуулахад тохиромжтой.
Баянтүмэн суманд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар зэрэг байгууллагууд төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.
       Цаашид тус сум нь орон нутгийн хөгжлийг хөдөө аж ахуй, газар тариалангийн болон бусад үйлдвэрлэлээр “Жижиг дунд үйлдвэрлэлийн хотхон, Чойбалсан хотын дагуул хот”  болгон хөгжүүлэх бүрэн боломжтой сум юм.
 http://bayantumen.dd.gov.mn/index.php?view=content&type=item&val=99#sthash.ZP21WpA4.dpuf

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%