2020-12-04
1508
Сумын ИТХ-ын 2020 оны 12-р сарын 04-ны өдрийн 02 дугаар хуралдааны 11 дүгээр тогтоолын 1дүгээр хавсралтын дагуу үйлдвэрлэлийн зориулалтаар гэрээгээр эзэмшүүлэх хадлангийн талбай 2-р баг- 1300 га 3-р баг-1000 га 4-р баг-1050 га нийтдээ 3350 га газрыг сумын хэмжээнд баталсан байна. Өнөөдрийн байдлаар Баянтүмэн сумын өрхийн хэрэгцээнд хадлан бэлтгэхээр хүсэлт өгсөн иргэд:
• 1 дүгээр багийн 25 иргэн 380га талбайд,
• 2 дугаар багийн 53 иргэн 450га талбайд,
• 3 дугаар багийн 54 иргэн 520га талбайд,
• 4 дүгээр багийн 47 иргэн 540га талбай
Үйлдвэрийн хадлан хадахаар
• 1 дүгээр багт 18 иргэн 3800га талбайд,
• 2 дугаар багт 28 иргэн 5150га талбайд,
• 3 дугаар багт 7 иргэн 2450га талбайд,
• 4 дүгээр багт 11 иргэн 1930га талбайд
Хэрлэн сумаас
• Өрхийн хэрэгцээнд хадлан хадахаар 13 иргэн,
• Үйлдвэрийн хадлан хадахаар 16 иргэн 4350га талбайд
Мөн 10 Аж ахуй нэгж 1660га талбайд хадлан хадах хүсэлт өгсөн байна.
Үүнээс 3350га талбай батлагдаж Баянтүмэн сумын 43 иргэнд 2850га талбайд, Хэрлэн сумын 7 аж ахуй нэгжид 500га талбайд хадлан хадах зөвшөөрөл өгсөн байна.