БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

Мод тарих үндэсний өдрөөр...

2015-05-27

- Мод тарих үндэсний өдөр зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг, Дорнод аймгийн Засаг даргын А/185 дугаар захирамж, Сумын Засаг даргын 2015 оны 04 сарын 29-ны А/49 захирамжийг үндэслэн 2015 оны 05 сарын 09 өдрийг угтаж Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газрын ажилчдын дунд мэргэжил сурталчлах цагаар 2015.05.07 өдөр “Мод тарих арга зүй” сэдвээр МЭҮТ мэргэжилтэн Э.Нандиннавч сургалт хийлээ. Сургалтаар  шар хуайс, хайлаас, улиасыг хэрхэн тарих арга зүй, практик дээр хэрхэн тарьж байгаа видио бичлэг үзүүлж ерөнхий ойлголт өглөө.
5 сарын 09-нд Баянтүмэн сумын 1-р багийн нийтийн эзэмшилийн 4 хашаа 2 га талбайд
-    Шар хуайс- 100 ширхэг (Баянтүмэн мод үржүүлгийн газар)
-    Хайлаас- 85 ширхэг ((Баянтүмэн мод үржүүлгийн газар)
-    Нарс- 90 ширхэг (ИТХ төлөөлөгч С.Мөнгөнбат)
-    Улиас- 70 ширхэг (Зүлгэн сор ХХК )-с хандивлаж Нийт 345 ширхэг модны суулгацыг тарив.
Мод тарихад нийт 5 төсөвт байгууллагын 78 , иргэн 12 нийт 90 хүн оролцож мод тарьлаа.
Үүнээс гадна Баянтүмэн сумын 4-р багт Зүлгэнсор ХХК 5 га талбайд мод үржүүлэн, тэжээлийн ургамал тариалж байна.
Уг өдөр 41 өрх: Чацаргана- 55, Үхэр нүд- 14, Мойл- 16, Усан үзэм- 21, Агч-3, гоёлын саваа- 17 нийт 126 мод тариалсан байна.
Төрийн албан хаагч бүр 1 мод аяныг өрнүүлж мод худалдан аван Албан газрынхаа нийтийн эзэмшилийн талбай дээрээ Чацаргана- 35, Шар хуайс- 25, Хайлаас- 31, Улиас- 30, гоёлын саваа мод- 15 нийт 136 мод тариаллаа.  
Тариалалтын явцад Чадангууд ХХК-с 45 кг био ялзмаг хандивласан.
Нийтийн эзэмшилийн талбайд тариалсан модыг Баянтүмэн хөгжил ОНӨААТҮГазар усалгаа арчилгааг хариуцан  ажиллах юм.
Уг өдөр сумын хэмжээнд 607 мод тариалсан байна.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1340
520 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%