БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

Ном хөтөлбөрийн хүрээнд ЕБС дүрийн тоглолт зохион явууллаа.

2015-05-27

МУБСШУ-ны яамнаас хэрэгжүүлж буй Ном хөтөлбөрийн хүрээнд Баянтүмэн сумын Ерөнхий боловсролын сургуулт жил бүр хүүхдийг бүтээлчээр унших, номыг уншсанаар өөртөө итгэлтэйгээр илэрхийлэх, дүрд хувирах чадварыг дэмжих зорилгоор “Дүрийн тогтолт”-ыг энэ сарын 15-нд зохион байгууллаа. Дүрийн тоглолтонд 1-с 9-р ангийн нийт сурагчдыг 100 хувь хамруулах бага ангиадаас Э.Бямбасүрэн багштай 2 а анги, Д.Байгалтуяа багштай 5а анги, Дунд ангиудаас Э.Батцэцэг багштай 6а анги тус тус амжилттай оролцсон байна.
Мөн эцэг эхчүүдийг хүүхдээ ном унших хүсэл сонирхолтой болгон төлөвшүүлэх зорилгоор “Том ном” бүтээх арга зүйн сургалтыг 5 сарын 1-д зохион байгуулж, бага ангийн хүүхэдтэй эцэг эхчүүд багштайгаа хамтран 8 том бүтээснээр суралцагчдыг ном унших эрмэлзлийг дэмжсэн томоохон хөрөнгө оруулалт боллоо.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%