БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

Олон Улсын эх баригч, сувилагчдын өдрийн хүрээнд:

2015-05-27

Баянтүмэн сумын ЭМТөв нь 2015 оны 04 сарын 15-наас 05 сарын 15 хооронд сувилахуйн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэх зорилгоор “Сувилагчийн нэг өдөр” аяныг Соёлын төвд зохион явуулан, ард иргэдэд Булчин сэргээж, шүрмэс суллах дасгалыг зааж сургаж, танин мэдэхүйн АХА- тэмцээн зохион явуулсан. Зорилтот бүлгийн хүмүүст сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлсэн.
Мэргэжилтэнүүдийн хүрээнд талархалын аян, хишиг өдөр, ижил мэргэжлийн үзлэг зэрэгийг зохион байгууллаа.
Мөн ОУ сувилагчдын өдрөөр сувилагч нарын дунд зохиосон Аймгийн ажил мэргэжлийн уралдаанд сувилагч Б.Оюунжаргал тэргүүлсэн бол Ахлах сувилагч Б.Дуламцуу сувилахуйн амьдрал төвийн “Тэргүүний сувилагч”, сувилагч В.Болормаа “Алтан гарт сувилагч” аар тус тус шагнагдсан байна.
ӨМӨЗОрны Хайлаар хотод уламжлалт бариа засалын мэргэжил олгох сургалтанд хамрагдсан сургагч багш, сувилагч П.Дулам “Идэвхитэй хөдөлгөөн эрүүл мэнд” уриан дор жил бүр ахмад настангууддаа “Хийн дасгал”, “Булчин сэргээж, шүрмэс суллах”  дасгалыг зааж  20-30 хүн өглөө бүр хийж тогтмолжоод байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%