БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

"Малын хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлье" сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2015-07-29

    "Малын хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлье" сэдэвт хэлэлцүүлэгийг 2015 оны 07 сарын 29-нд зохион явууллаа. Уг хэлэлцүүлэгт сумын Засаг дарга, аймгийн мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга н.Цолмонбаяр, хэсгийн төлөөлөгчийн хамт, багийн Засаг дарга нар, малчид болон малчидын бүлгийн төлөөлөл нийт 20 хүн ороцлоо. Хэлэлцүүлгээр мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд хийгдсэн ажлын талаар ХШҮ-ний мэргэжилтэн Э.Нарангарав, ИТХ-н нарийн бичгийн дарга Б.Чулуунтуяа нар, аймгийн МХГХТ тасгийн дарга н.Цолмонбаяр мал хулгайлах гэмт хэргийн талаар аймгийн хэмжээнд хийгдэж буй ажлын талаар тус тус мэдээлэл хийв.

            Малчид малын хулгайтай хэрхэн тэмцэх талаар тулгамдаж буй бэрхшээлтэй асуудлыг хэлэлцэж, хэлэлцүүлгээс гарсан шинэ санал санаачлагыг бодлогын түвшинд тавьж зөвлөмж гарган малчид, иргэдэд танилцуулан ажиллахаар боллоо.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%