БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

Ахмад настан, хүүхэд залуучуудын чөлөөт цаг өнгөрүүлэх төвийн нээлт боллоо

2015-09-12

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр  3 дугаар багийн нутагт “Ахмад настан, хүүхэд залуучуудын чөлөөт цаг өнгөрүүлэх төв”-н барилгыг “Хан шувалдай Констракшн” ХХК –р гүйцэтгүүлсэн. Тус төвийн нээлтийн үйл ажиллагаа 9 сарын 12-ны өдөр  болж Аймгийн ИТХ-н төлөөлөгч С.Мөнгөнбат, Сумын удирдлагууд болон багийн иргэд оролцлоо.

Өдөрлөгөөр Соёлын төвөөс урлагийн мэндчилгээ дэвшүүлэн, Хурдан Хязаалан морьдийн уралдаан болж:

 Түрүү магнайд 3-р багийн иргэн Осгоны Жаргалсайханы “Хүрэн”

Аман хүзүүд Чойбалсан сумын Эрэнэбилэгийн “Сарт хүрэн”

Айргын 3-т 3р багийн иргэн Осгоны Жаргалсайханы “Ухаа”

Айргын 4-т Хэрлэн сумын Бумбацогтын “Хээр”

Айргын 5-т 3-р багийн иргэн Гансүхийн “Ухаа” морь тус тус хурдалж торгон жолоо өргүүллээ.

Хүчит 32 бөх барилдсанаас 1-р багийн иргэн Төмөрсүхийн Эрдэнэбаяр түрүүлэн,  3-р багийн иргэн Доржпаламын Хатанбаатар үзүүрлэлээ.

 Уг арга хэмжээг дэмжиж ажилласан албан байгууллага, иргэдэд талархал илэрхийлье.













ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%