БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

Хатуу хучилттай зам тавигдлаа

2015-11-13

Аймгийн төвийг сумтай хатуу хучилттай автозамаар холбох зорилтын хүрээнд Мянганы замаас Баянтүмэн сум руу хатуу хучилттай авто зам тавих ажлыг эхлүүлсэн.

2015 оны Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 300 сая төгрөгийн хөрөнгөөр 750 м хатуу хучилттай зам тавих ажлын гүйцэтгэгчээр “Авто агро” ХХК шалгаран гүйцэтгэж 2015 оны 11 сарын 13-ны өдөр хүлээлгэн өглөө.

Баянтүмэн сумруу зам тавих энэхүү төсөл нь нийт 3.8 км урт хатуу хучилттай автозам бөгөөд сумын төв хэсэгт 1 км орчим явган хүний зам, гэрэлтүүлэгтэй, морь барианы газарт автомашины зогсоол талбай баригдахаар  зураг төсвийг боловсруулсан байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%