БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

2016-01-30

2016.01.30-ны өдөр Улаанбаатар хот дахь Баянтүмэн сумын нутгийн зөвлөл нь ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. 

            Уг арга хэмжээнд Баянтүмэн сумын Засаг дарга П.Гунгаацэрэн, Засаг даргын орлогч дарга Ж.Батчулуун, Ерөнхий боловсролын сургуулийн захирал Т.Сугаржав, сургалтын менежер Х.Отгонжаргал,  соёлын төвийн эрхлэгч Ж.Батжаргал, Аймгийн алдарт уяач Х. Арсланбаатар нарын бүрэлдэхүүн очиж хүндэтгэл үзүүлэн хамгийн өндөр настай Рэнцэнханд гуайд цагаан сарын ууц бэлэглэлээ.

 Мөн энэ үеэр Монголын Морин спорт уяачдын холбооноос Аймгийн алдарт уяач Х.Арсланбаатар, Д.Нямрагчаа нарыг холбооны хүндэт тэмдэгээр шагнав.

Амуу фүүдс ХХК-ын захирал тус сумын жолооч хийж байсан Найдан гуайн ач Мөнхнаран бүтээгдэхүүнийхээ дээжийг нийт ахмадууддаа гардууллаа.

Энэхүү үйл ажиллагааг амжилттай зохион байгуулан нэг баг болон ажилласан Баянтүмэн сумын нутгийн зөвлөлийн дарга Ж.Цогтбаатар, тэргүүлэгч Ч. Нарантуяа, Ч. Эрдэнэбат, Ж. Мөнхтайван, Б. Даваасамбуу, О.Адьяа, Ц. Болорсувд, Ц. Болорцолмон тус сумын оюутны холбооны дарга А. Саранзул нарт гүн талархал илэрхийлье.

 









ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%