БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

Жилийн цайны зан үйлийг сурталчиллаа

2016-02-22

             

                    "Ёс заншил, өв уламжилалаа хойч үедээ өвлүүлцгээе" уриатайгаар Баянтүмэн сумын соёлын төвөөс санаачлан үзэмчин түмний “Жилийн цай уулгах зан үйл”-ийн арга хэмжээг энэ сарын 22 ны өдөр буюу шинийн 15-ны өдөр зохион байгууллаа.

            Арга хэмжээнд тус сумын 4 багийн 8 овогийн 40 гаруй үзэмчин ястан оролцон Монгол үндэсний шагайн наадгайг зохион, жилийн цайны зан үйлийн талаар 81 иргэнд сурталчиллаа.








Үзэмчин түмний жилийн цайны зан үйлийн талаар:

Цагаан сарын шинэлгээ, ёсолгооны гол үйл явдлууд эхний гурван өдөрт багтах боловч арван тавныг хүртэл харилцан айлчлах, ирсэн гийчдийг хоол цайгаар дайлж, өврийн бэлэг өгөх, янз бүрийн тоглоом наадгайгаар наадах, дуу хуур болж ерөөл магтаал хэлэлцэх зэргүүд үргэлжилсээр байдаг.
            Ер нь цагаан сарын ёсолгооны төгсгөл нь айл бүр, хот саахалтынхаа нийт хүмүүсийг гэртээ урьж “Жилийн цай” уулгах өвөрмөц сонирхолтой дайллага будааллагаар шувтарч, “жилийн цээр гаргах” гэж нутаг сэлгэж нүүснээр сая өндөрлөдөг.
            Жилийн цай уулгах айл өөрсдийн хишиг сайн өдөр буюу ивээл өдрийг сонгон тааруулж, хотныхоо бүх айлд очиж бүх хүмүүсийг нь урьж, тэдний аягыг гэртээ аваачдаг байна. Энэ нь хүн дайлах аяга таваг хүрэлцээгүйдээ ч бус бүх хүнийг гэртээ аваачиж дайлах гэсэн өвөрмөц арга билээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%