БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

Хүүхдийн чуулга уулзалт 2 дахь жилдээ

2016-02-22

Хүүхдийн эрхийг хамгаалах, хөгжих, үндсэн эрхийг хангах хүрээнд тэдний үгийг сонсох, шийдвэр гаргах түвшинд асуудлыг хамтран шийдвэрлэх

зорилгоор Баянтүмэн сумын Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон 2 дахь жилдээ Хүүхдийн чуулга уулзалтыг Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгтэй хамтран 2 сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

Чуулганд нийт 172 хүүхэд оролцон 20 гаруй санал санаачлага уриалга гарсан байна.

Тухайлбал: Сургуулийн сурагчид анги танхим, сургуулийнхаа тохижилт, сум орон нутгаа хөгжүүлэх талаар хэлж байсан бол цэцэрлэгийн хүүхдүүд шинэ цэцэрлэгтэй болохыг хүсдэг талаар хэлж байлаа.

Мөн аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн н.Цэрмаа оролцон Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн оролцооны байгууллагуудын удирдагч сурагчидад гарын бэлэг гардууллаа.

Баянтүмэн сумын "Хүүхдийн анд" нээлттэй дугаар 89406898, 89581950 байнга ажиллаж байна.

 













ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%