БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

Үйлдвэрчиний хорооны сургалт боллоо

2016-03-16

Анхан шатны Үйлдвэрчний эвлэлийн хороодын үйл ажиллагааг сайжруулах, зөвлөн туслах, гишүүдийн эрх зүйн мэдлэгийг сайжруулах зорилгоор Аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2016 оны 3 дугаар сарын 16ны өдөр сургалт, мэдээллийг өглөө.

Уг үйл ажиллагаанд Баянтүмэн сумын 50 гаруй гишүүд хамрагдсан бөгөөд энэхүү үйл ажиллагаагаар:

• Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль

 • Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах хорооны дүрэм журам

• Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвнөөс урьдчилан сэргийлэх, авах арга хэмжээ

 • Хамтын гэрээний тухай мэдээллээр ханган ажиллаа.

Мөн Дорнод аймгийн Үйлдвэрчиний Эвлэлийн ойн “Хүндэт тэмдэг”-р сумын үйлдвэрчиний хорооны дарга Х.Отгонжаргал, Монголын Үйлдвэрчиний эвлэлийн Эрүүл мэндийн салбарын “Хүндэт жуух бичиг”-р Эрүүл мэндийн төвийн их эмч Ц.Идэрзориг нар шагнагдлаа.


 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%