БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

"Бичил-Номын сан" аян болно

2016-03-22

                           Засгийн газрын 1999 оны 96 дугаар тогтоолоор "Төрийн албаны сургалт ба мэдлэг чадвар бий болгох" хөтөлбөр баталсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд сумын Засаг даргын Тамгын газар нь албан хаагчид, ажилтнуудаа ажлын байранд сургах, мэргэжил дээшлүүлэх, урт болон богино хэмжээний сургалтанд тогтмол хамруулан ажиллаж байна.

                           Төрийн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах нөхцлийг хангах, орон нутгийн боловсон хүчний мэдлэг, чадварыг дээшлүүлэх, хөрвөх чадвартай боловсон хүчин, багаар ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх зорилготойгоор Засаг даргын Тамгын газрын 2016 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2016 оны 03 дугаар сарын 24-ны өдөр MIND UPDATE сургалтын төвтэй хамтран "Personal management", "Хандлага" сэдвээр сургалт авахаар болж бэлтгэл ажил хангагдаж байна.

                          Мөн 2016 оны 03 сарын 25-ны өдрөөс 04 сарын 15-ны хооронд "БИЧИЛ-номын сан" номын аянг зохион байгуулан албан хаагч бүр өөрсдийн албаны хэрэгцээнд болон хувь хүний хөгжилд хэрэглэхүйц ном хандивлан номын сантай болох юм.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%