БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

Өнөөдөр "Хүүхдээ" сонсоцгоолоо

2016-04-01

              Аймгийн Засаг даргын 2016 оны А/35 тоот захирамжаар сар бүрийн 1-ний өдрийг "Хүүхдээ сонсох өдөр" болгосон.
              Энэ ажлын хүрээнд хүүхдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах, хүүхдэд хамааралтай асуудлаар шийдвэр гаргахад тэдний санал бодлыг сонсож, хүүхдэд ээлтэй сайн засаглалыг хөгжүүлэх зорилгоор сумын Засаг дарга П.Гунгаацэрэн, Засаг даргын орлогч дарга Ж.Батчулуун, ЗДТГ-ын дарга Ж.Мөнхнаран, сумын нийгмийн ажилтан Г.Энхтуяа нар тус сумын ЕБС-ийн дунд ангийн суралцагчдын төлөөлөлүүдтэй уулзалт хийлээ.
               Уулзалтанд оролцсон хүүхдүүдээс нийт 23 асуулт, санал дэвшүүллээ. Цаашид хүүхдүүдийн санаачилан дэвшүүлсэн саналуудыг нэгтгэн эрэмбэлж орон нутгийн түвшинд тусган хэрэгжүүлэх, мөн холбогдох бусад байгууллага, албан тушаалтанд уламжлан хүргүүлэн ажиллах юм.











ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%