БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

"Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдал"-тай танилцлаа

2016-04-10

              Монгол Улсын гамшгаас хамгаалах тухай, галын аюулгүй байдлын тухай, Ойн тухай хууль тогтоомж, Улсын онцгой комиссын албан даалгавар,аймгийн Засаг даргын захирамж, албан даалгаварын хэрэгжилт үр дүн, Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх болон хамгаалах, түүнтэй тэмцэх, үйл ажиллагаанд шалгалт хийж, гарч байгаа доголдолыг арилгах, дараагийн шатны зорилтыг тодорхойлох тодорхойлох, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2016 оны 04 сарын 10-нд аймгийн ЗДТГ, онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын хамтарсан баг тус сумын “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдал”-ыг хангасан байдалтай танилцаж иргэдтэй уулзалт хийлээ.
                 Уулзалтаар сумын хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2015 онд явуулсан үйл ажиллагаа, гарсан үр дүн, 2016 онд урьдчилан зохион байгуулж байгаа ажилд хяналт тавьсан талаар мэдээлэл хийж зөвлөмж өглөө. 
                 Мөн  цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар үүрэг даалгавар өгч, хэрэгжилтийг ханган ажиллахыг чиглэл болгон, мэргэжил арга зүйгээр ханган ажиллав.






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%