БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

"Иргэдтэй уулзах өдөр" арга хэмжээ боллоо

2016-04-20

          Төрийн  бодлого шийдвэрийг иргэдэд сурталчилах, иргэдийг мэдээ мэдээллээр хангах, иргэдийн дуу хоолойг сонсох зорилгоор Иргэдтэй уулзах өдөр арга хэмжээг 4 сарын 20 ны өдөр зохион байгууллаа.
          Уг үйл ажиллагаанд сумын цаг үеийн мэдээлэл,  сум хөгжүүлэх сан,  жижиг дунд үйлдвэрийн бичил бизнес эрхлэгчдийг дэмжих төсөл, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн аян, Гал түймрээс урьдчилан сэргийлэх, Сонгуулийн тухай хууль, Иргэний бичиг баримтын зөрчил арилгах аян, Нийгмийн даатгалын тухай хуулийн талаар холбогдох мэргэжилтэнгүүд мэдээлэл хийн иргэдээс ирсэн санал хүсэлт, өргөдөл гомдолыг хүлээн авч ажиллаа.
           Мөн үеэр Ерөнхий боловсролын сургууль нь “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан “Уламжлалт тоглоом- Ухаалаг хүмүүжил” төслийн хэрэгжилт, хүүхэд бүрт гарч буй ахиц амжилтыг үзүүлэн тайлагнав.
           Хүүхдийн цэцэрлэг нь эцэг эхчүүдийн дунд баг бүрдүүлэн “Халбагатай дасгал” хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулав. Энэхүү дасгалаар Хүүхдийн анхаарлыг нэмэгдэж зөв барих, тэнцвэр хадгалах дадалд суралцдаг байна.
        Эрүүл  мэндийн төвөөс Урьдчилан сэргийлэх үзлэг, Бие бялдрын түвшин тогтоох сорил, Улаанбурханы гарын авлага тараан урьдчилан сэргийлэх сургалт хийв.


































ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%