БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

"Уламжлалт тоглоом-Ухаалаг хүмүүжил" төслийн хэрэгжилттэй танилцлаа

2016-05-11

       Баянтүмэн сумын Ерөнхий боловсролын сургууль нь БСШУЯ, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслийн сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан"Уламжлалт тоглоом-Ухаалаг хүмүүжил" нэртэй төслийг “Ардын уламжлалт тоглоом наадгайгаар дамжуулан хүүхэд бүрийн хэл ярианы чадварыг сайжруулах, математик сэтгэлгээг хөгжүүлэх, монголын түүх, ёс заншил өв соёл, уламжлалаараа бахархсан, уламжлалт хүмүүжилтэй, зөв төлөвшилтэй иргэн болгох” зорилгоор 2000 ам долларын төслийг хэрэгжүүлж байна. 
       Өнөөдөр Уламжлалт тоглоом ухаалаг хүмүүжил төслийн хэрэгжилттэй танилцахаар мониторингийн баг ирч тус сургуульд ирж ажиллаа.
      Энэхүү төслийн багаас эцэг эх, багш, сурагчид, сургуулийн удирдлагаас санал асуулга аван ололттой болон цаашид анхаарах асуудлуудын талаар заавар зөвлөгөө өглөө.
      Мөн сурагчид “Уламжлалт тоглоом- Ухаалаг хүмүүжил” төслийн хүрээнд уламжлалт тоглоом наадгайгаар өөрсдийн сурсан зүйлээ төслийн багийнханд тайлагнав.
       Мониторингийн багаас төслийн хэрэгжилтийг ХАНГАЛТТАЙ гэсэн үнэлгээ өгөн дараагийн шатны санхүүжилтийг өгөхөөр болсон байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%