БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

"Татвар төлөгчдийн өдрүүд" үйл ажиллагаа боллоо

2016-05-12

          Гааль, татварын байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг  “Татвар төлөгчдийн өдрүүд” арга хэмжээг  “ТАТВАР ТӨЛӨГЧ ТАНД БАЯРЛАЛАА”  уриан дор сумын Засаг даргын Тамгын газраас хамтран энэ сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
      Энэхүү ажлын хүрээнд аймгийн Татварын хэлтсийн мэргэжилтэн С.Сосорбурам, П.Адъяасүрэн, Ц.Ганзориг, сумын татварын байцаагч Д.Мэндсайхан нар татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд, нягтлан бодогч нарт "Татварын эрсдлээс урьдчилан сэргийлье- Танд зөвлөе" уулзалт сургалт зохион байгуулав.
      Мөн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш ажиллагсдад НӨАТУСистемийн талаар сургалт хийлээ.
      ЕБС-н дунд ангийн сурагчид, цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн дунд танин мэдэхүйн "АХА" тэмцээнийг зохион:
 - сургуулийн төрөлд 1-р байранд 8-а ангийн сурагч Б.Номин-Эрдэнэ, 2-р байранд 8-а ангийн сурагч Б.Бямбацэцэг
- цэцэрлэгийн төрөлд  Н.Азжаргал, Д.Дагвадорж нар амжилттай оролцлоо.Татвар төлөгч иргэдийн дунд "Гар бөмбөг"-н тэмцээн зохион байгуулж Эрүүл мэндийн төвийн баг тэргүүлэн, Соёлын төвийн баг удааллаа.


АХА тэмцээнд тэргүүлсэн сурагчид



Гар бөмбөгийн тэмцээнд ЭМТ-н баг тэргүүлэв.



50 сарын уналт тэмцээнд оролцогчид


АХА тэмцээний үеэр


НӨАТУС-н сургалт /ЕБС-н сурагчид/



Гар бөмбөгийн тэмцээн





Найрал дууны Солонго хамтлаг мэндчилгээ дэвшүүллээ


Цэцэрлэгт сургалт хийж байгаа нь...


Бэлтгэл бүлгийн хүүхдүүдэд татварын талаар мэдээлэл өгч байгаа нь...


АХА тэмцээнд тэргүүлсэн хүүхдүүд

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%