БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

"Хамтдаа биелэцгээе" тайлан тоглолт боллоо

2016-05-31

  Баянтүмэн сумын Хүүхдийн цэцэрлэг 2015-2016 оны хичээлийн жилд БСШУЯ-ны цөм хөтөлбөр, Аймгийн засаг даргын "эцэг эх-багш-хүүхэд" зорилтот жилийн үйл ажиллагааг үйлчилгээний давуу талыг ашиглан аливааг сурч мэдэх, өвлүүлэн үлдээж зохист газар нь хэрэглэх, чухал шинжийг өөрийн болгосоноор өөрийн арга барилд амжилт олох чиг хандлага мэдээ мэдээллийг агуулсан олон талт ажлыг зохион байгуулж , сар улирал тутам эцэг эх, иргэдэд тайлагнаж ирсэн. Хүүхэд багачуудаа чадамж өндөртэй болгохын тулд-багш нарын арга зүйд гарч байгаа өөрчлөлт, эцэг эхийн идэвхи оролцоонд гарах өөрчлөлт, суралцагчдын ахиц амжилтыг ажиглалтын хуудсаар дүгнэж өндөр оноо авсан багш хүүхэд, эцэг эхийг урамшуулж хамтран ажилласан байна. 

2015-2016 оны хичээлийн жил, авъяас хөтөлбөрийн хүрээнд "Хамтдаа биелэцгээе" тайлан тоглолтоо 5 сарын 31-ны өдөр эцэг эх, иргэдэд тайлагналаа. 

Хичээлийн жилийн амжилтаас дурдал: Бүсийн сайн хичээл хөгжүүлэх үйл ажиллагаа шалгаруулах үйл ажиллагаанд дүрслэх урлагийн төрөлд улсын тэргүүний 6-р цэцэрлэгийн дунд бүлгийн хүүхдүүдэд шар манжин сэдэвт үйл ажиллагаагаараа багш А.Сийлэгмаа 2-р байр эзэлсэн байна. 

Тэргүүний эцэг эх- Жодовын Барсайхан 

Шилдэг төгсөгч Түвшинтөгсийн Бүжин

Монголын багш нарын холбооны "Алтан сарнай" тэмдэгээр Т.Бүжин, Ө.Анужин, Т.Даваажаргал, Э.Цогтбаяр, Б.Уранцэцэг

Монголын багш нарын холбооны "Тэргүүний багш" тэмдэгээр багш Ч:Эрдэнэцэцэг нар шагнагдлаа. 

Сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж буй нийт хүүхэд багачуудаа "Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-н мэндийг хүргэж, сурах их үйлсэд нь амжилт хүсье. 











ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%