БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр

2016-06-03

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр бол хүүхэд бүрийн хамгийн дуртай баяр байдаг. 
Энэхүү баярын өдрөөр Алдарт эхчүүд одонгоо гардан авч, ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн сурагчид хамтран урлагийн тоглолтоо сонирхууллаа. 






Мөн Ерөнхий боловсролын сургуулийн зохион явуулсан
 -  "Гар зургийн уралдаан"-д 3-р ангийн сурагч Ө.Амина
 -  "Дугуйн уралдаан"-д Г.Сүх-Эрдэнэ, Б.Билгүүн

Соёлын төвөөс зохион явуулсан
- Хөгжилтэй агшин дүрс бичлэг, фото зургийн уралдаанд Б.Төрболд, Б.Отгонцэцэг, Х.Сийлэн нар
 - МУСТА Б.Эрдэнэ-Очир агсаны нэрэмжит ардын гоцлол бүжгийн тэмцээнд М.Ундармаа 


Төрийн банк, хүүхдийн цэцэрлэгээс зохион явуулсан
- Азын бөмбөг авах уралдаанд Б.Төрболд
- Хөгжилтэй буухиад 2-3 насны ангилалд С.Болорцэнгэл, Б.Минжинсор, Г.Гэгээн
4-5 насны ангилалд Э.Маралмаа, Т.Бүжин, Т.Даваажаргал нар амжилттай оролцож тэргүүлсэн байна. 

Сумын эрэгтэйчүүдийн зөвлөлөөс зохион явуулсан
- Эмэгтэйчүүдийн цомын төлөөх "Гар бөмбөг"-н тэмцээнд ЕБС-н баг тэргүүлэн ЗДТГ-н баг удааллаа. 


Мөн "Хүүхдийн дотны анд" шагналаар сумын нийгмийн ажилтан Г.Энхтуяа шагнагдсан байна. 


Нийт эхчүүд, эмэгтэйчүүд, энхрий бяцхан хүүхдүүддээ "Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"- ийн баярын мэндийг хүргэе. 
""МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ""

/Түүхэн хуудас/
Монгол улс жил бүрийн зуны сарын эхэн буюу 6-р сарын нэгнийг Хүүхдийн баярын өдөр болгон 59 жилийн тэртээгээс тэмдэглэж эхэлсэн байна. Энэхүү түүхэн хугацаанд 6-р сарын 1-нийг 1995 оноос Эх үрсийн баяр болгосон боловч зарим тодорхой шалтгааны улмаас 2003 оноос эргүүлэн Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр өнөөг хүрчээ. Өөрөөр хэлбэл энэ баяр нь Эх үрсийн баяр бус Хүүхдийн баяр буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр юм.
 Хүний эрхийн тухай түгээмэл тунхаглал хүүхдэд хамааралтай байдаг боловч олон шалтгааны улмаас хүүхдэд тусгай хамгаалал, онцгой анхаарал шаардлагатай байдаг учир 1924 онд анх “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал Женевт батлагдаж байжээ. Энэ цаг үеэс хүүхдийн эрх, түүнийг хамгаалах тухай ойлголт бий болж, тусгайлан авч үзэх болсон юм. 
Дээрх тунхаглалд “Хүүхэд нь бие бялдрын болон оюун ухааны хувьд төгс боловсроогүй байдлыг харгалзан, түүнийг төрөхийн өмнө ч, төрсний дараа ч тусгай асрамж, хамгаалалтыг, үүний дотор эрх зүйн зохих хамгаалалтыг шаарддаг” гэж заасныг НҮБ анхааралдаа авч хүүхдийн эрхийн тусгай конвенц байх шаардлагатай хэмээн үзсэн байна.
 Ийнхүү Хүүхдийн эрхийн тухай конвенц 1989 оны 11-р сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар батлагдаж, түүнд дэлхийн 191 орон нэгдэн орсон нь эдүгээ хамгийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн конвенц болж чадсан юм.
Монгол улс Хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд 5 дахь орон болон нэгдэн орж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулан, 1996 оны 5-р сарын 8-нд батлан гаргаж бөгөөд энэ оны 6-р сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлжээ.
/Эх сурвалжийг GoGo.mn  http://news.gogo.mn/r/106099 /

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%