БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

Баянтүмэн сумын Баяр наадам дэлгэр сайхан болж өнгөрлөө

2016-07-16

            Тулгар төр байгуулагдсаны 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95, Баянтүмэн сумын 57 жилийн Баяр наадам энэ сарын 15-16-нд хур бороо тэгширсэн дэлгэр сайхан өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. 
            Баяр наадмын үйл ажиллагааг сумын Засаг дарга нээж үг хэллээ. 
          Мөн Сумын Засаг даргын жуух бичгээр Эрүүл мэндийн төвийн ажилтан Ө. Мөнгөнчимэг, Ө.Мөнгөнтуяа, Цэцэрлэгийн ажилтан Ш.Баярцогт, ММСУХ-ны “Уяачны алдар” шагналаар Аймгийн алдарт уяач Ц.Отгонбаатар, Х.Арсланбаатар нар тус тус шагнагдлаа.
              Халх, Үзэмчин, Буриад, Барга олон ястнаас бүрддэг талаарх агуулгатай урлагын мэндчилгээг бэлтгэн наадамчин олондоо сонордууллаа.

 
Дэлхийд ганцхан Монгол наадмыг бөх, сур, хурдан морьгүйгээр төсөөлхийн аргагүй билээ. 
        Аймгийн Сурын холбооноос 2016 оны баяр наадмыг бүх сумд эрийн гурван наадмыг сурын харваатай зохион байгуулах зорилтын хүрээнд орон нутгийн хэмжээнд сурын спортыг дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор аймгийн сурын холбоотой хамтран ажиллаж байна. 
           Мөн  сумын Засаг дарга П.Гунгаацэрэн ард иргэддээ сайн сайхан бүхнийг даллан бэлэгшээж нум эвшээлгэж сум тавьлаа.


             Сурын спортыг дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор тус сум нь 2 дахь жилдээ сонирхогчдын сурын харвааны тэмцээнийг амжилттай зохион байгуулж нийт 28 хүн харваснаас эрэгтэй төрөлд Баярсайхан түрүүлж, дэд байранд Ж.Болд, эмэгтэй төрөлд У.Уртнасан түрүүлж, дэд байранд Х.Энххэрлэн нар тус тус цэц мэргэнээ сорин шалгарлаа.

Мөн мэргэжлийн харваачдын эрэгтэй төрөлд 
1-р байр Аймгийн мэргэн спортын мастер Баянлуу ХХК-н харваач Л.Баттулга 
2-р байр сумын мэргэн спортын мастер ДОЦ ХХК харваач А.Дашням
3-р байр сумын мэргэн Хөдөө Аж Ахуйн газрын харваач Б.Ганзориг
Эмэгтэй төрөлд 
1-р байр сумын мэргэн Баянтүмэн сумын ЗДТГ-н харваач Ж.Мөнхнаран
2-р байр Баянтүмэн сумын ЗДТГ-н харваач Э.Нарангарав
3-р байр Төрийн банкны харваач Цэцэгбаяр нар амжилттай оролцлоо. 

Хүчит бөхийн барилдаанд
Сэргэлэн сумын залуу бөх Намхайдорж “Сумын заан” цолны болзол ханган түрүүлж Чулуун хороот сумын залуу бөх Мөнхсайхан үзүүрлэж “Сумын начин” цолны болзол хангалаа. 
Шөвгийн дөрөвт: Баянтүмэн сумын 2-р багийн иргэн Аймгийн арслан Ж.Болд, Баянтүмэн сумын 1-р багийн иргэн Сумын заан Г.Анхбаяр уран мэхийг үзүүлэн барилдав. 





Хурдан морины уралдаанд: 
Азарга: 
1- Баянтүмэн сумын 3-р багийн уяач В.Ганбаатарын бор морь
2- Баянтүмэн сумын 4-р багийн уяач Г.Наранбатын халтар морь
3- Баянтүмэн сумын 3-р багийн уяач А.Гантулгын сартай ухай
4- 2-р багийн уяач Аймгийн алдарт уяач Жаргалсайхан  хүрэн халзан морь
5- Баянтүмэн сумын 2-р багийн уяач Ууганбаярын хээр морь
Их нас: 
1- Баянтүмэн 1-р багийн уяач Ганзоригийн хүрэн 
2- Баянтүмэн 2-р багийн уяач сумын алдарт уяач А.Тэгшжаргалын Ухаа 
3- Баянтүмэн 2-р багийн уяач сумын алдарт уяач А.Тэгшжаргалын Хээр
4- Баянтүмэн 3-р багийн уяач А.Баярмөнх Хээр
5- Хэрлэн сумын уяач Ц.Бат-Орших Хар 
Соёолон: 
1- Баянтүмэн сумын 4-р багийн уяач сумын алдарт уяач Г.Ганхуягийн халтар морь
2- Баянтүмэн сумын 1-р багийн уяач Болор-Эрдэнэ хүрэн морь
3- Баянтүмэн сумын 4-р багийн уяач О.Гантөмөрийн хүрэн морь
4- Баянтүмэн сумын 3-р багийн уяач н.Гантулгын улаан морь
5- Баянтүмэн сумын 3-р багийн уяач С.Бат-Эрдэнэ хонгор морь

Хязаалан: 
1- Хэрлэн сумын уяач Пүрэвийн Хар
2- Баянтүмэн сумын 2-р багийн уяач Аймгийн алдарт уяач О.Ирэнбар хонгор морь
3- Баянтүмэн сумын 4-р багийн уяач Түмэнзаяагийн  хонгор морь
4- Баянтүмэн сумын 2-р багийн уяач Шоовдорын хүрэн халзан морь
5- Баянтүмэн сумын 3-р багийн уяач В.Ганбаатарын хээр морь

Шүдлэн: 
1- Баянтүмэн сумын 2-р багийн уяач Н.Хүрэлсүхийн Бор морь
2- Баянтүмэн сумын 3-р багийн уяач М. Бадам-Очирын саарал морь
3- Матад сумын уяач Л.Мөнхболдын бор морь
4- Баянтүмэн сумын 4-р багийн уяач И.Төгсмандахын халиун морь
5- Баянтүмэн сумын 1-р багийн уяач Ж.Дөлгөөнбүүвэй хонгор морь
Даага: 
1- Хэрлэн сумын уяач Ганбаярын ухаа морь
2- Баянтүмэн сумын 2-р багийн уяач Ж.Санчирдоржын хүрэн морь
3- Баянтүмэн сумын 2-р багийн уяач Ш.Адъяасүрэнгийн хээр морь
4- Баянтүмэн сумын 3-р багийн уяач Ц.Гэрэлбадамын саарал морь
5- Баянтүмэн сумын 2-р багийн уяач Ш.Гансэлэмийн хээр морь




5- 6  насны Хүүхдийн бөхийн барилдаанд: 
4-р багийн малчин Энхтөрийн Төрмандах түрүүлж, 2-р багийн Даваагийн Билгүүн үзүүрлэв. 1-р багийн Отгонцэцэгийн Ирмүүн, Батмөнхийн Баттөгөлдөр нар шөвгөрч уран мэхийг үзүүлэн амжилттай оролцлоо


Наадмын талбайн тохижилтыг Баянтүмэн хөгжил ОНӨААТҮГ хариуцан ажиллаа.  


БАЯР НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%