БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

Уран уургач, бугуйлч, эмнэг сургалтын УАШТ манай суманд болно

2016-08-02

                Батлан хамгаалахад туслах нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уран уургач, бугуйлч, эмнэг сургалтын 2016 оны улсын аварга шалгаруулах тэмцээн  8-р сарын 6,7 өдрүүдэд Баянтүмэн суманд болохоор бэлтгэл ажил хангагдаж байна.

                 Тус бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй баг 21 аймгаас оролцох уг тэмцээн 2 хоног үргэлжлэх бөгөөд Баянтүмэн сумын 1-р багт байрлах Морь барианы газар-т болно. Тэмцээний үеэр Мото болон шүхрийн спортын үзүүлэх тоглолтууд болохоос гадна хийн бууны үзүүлэх тоглолтууд болно. 

               Тус сумын 2-р багийн иргэн  Э.Түвшиндондог нь Монгол улсын Батлан хамгаалах туслах нийгэмлэгээс зохион байгуулсан Уран уургач, Уран бугуйлч, Эмнэг хангал сургагчын улсын аварга шалгаруулах 26 дахь удаагийн тэмцээнд 2015 оны Монгол Улсын аварга адуучин болсон юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%