БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

Зуны гэр цэцэрлэг 10 дахь жилдээ

2016-08-22

Хүүхдийн цэцэрлэг нь 2016 оны 7 сарын 1-ны өдрөөс Жаргалант багийн малчин өрхийн хүүхдүүдэд хувилбарт сургалтын үйл ажиллагааг явуулж байна. 
Сургалтаар хэл яриа, математик, байгаль нийгмийн орчин, дуу хөгжим, дүрслэх урлаг гэсэн 6 чиглэлийн 360 цагийн сургалт, хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулан хүүхэд өөртөө үйлчлэх хөдөлмөр дадал, хэвшилийг эзэмшүүллээ. 
Тус цэцэрлэг нь хөдөөгийн малчин өрхийн хүүхдэд Сургуулийн өмнөх боловсрол олгох зорилтын хүрээнд Английн хүүхдийг ивээх сангийн төслөөр 2006 онд анх «Гэр цэцэрлэг»-н үйл ажиллагаагааг эхлүүлж, 2008 онд Европын холбооны төслөөр өргөжин, БСШУЯ-ны хөрөнгө оруулалт дэмжлэгтэйгээр 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж хөдөөгийн малчин өрхийн 179 хүүхдэд гэр цэцэрлэгт хамруулан, 56 хүүхдэд явуулын багшийн сургалтаар СӨБ-ыг эзэмшүүлжээ. 











ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%