БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

БАЯНТҮМЭН СУМ ИТХУРАЛ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

"Хүүхдийн эрхийг хамгаалцгаая" сургалт боллоо.

2016-09-20

             Сумын Хүүхэд хамгаалах салбар хорооноос энэ сарын 20-ны өдөр хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сургууль цэцэрлэгийн орчинд хүүхдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Аймгийн ИТХ-н тэргүүлэгчдийн 2014 оны 07 сарын 03-ны өдрийн 63 дугаар тогтоол, Аймгийн Засаг даргын 2015 оны 07 сарын 02-ны А/288 тоот захирамж, Аймгийн Засаг даргын 2016 оны 08 сарын 30-ны өдрийн А/360 тоот захирамжийг үндэслэн  2016-2017 оны хичээлийн жилийг "Хүүхдийн хөгжил, хүмүүжилд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлье" уриатай зорилтот жил болгосоны дагуу "Хүүхдийн эрхийг хамгаалцгаая" сургалт, хүмүүжлийн ажлыг  зохион байгууллаа. 
              Эрүүл мэндийн төвөөс танин мэдэхүйн АХА тэмцээнийг зохион 8-р ангийн сурагч О.Одбаатар тэргүүллээ. 
                Үйл ажиллагаанд тус сумын  Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн 7-9 дүгээр ангийн сурагчид хамрагдав.
            Сургалтаар:  -Хэсгийн төлөөлөгч Б.Цэндпүрэв- Хүүхдийн хамгааллын тухай хууль, дарамт шахалт гэж юу вэ? сургалт, ярилцлага
-Эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмч Ц.Идэрзориг- Архины хэрэглээ ба түүний хор нөлөө, Хүүхдийн осол бэртэл гэмтэл гэж юу вэ? түүнээс хэрхэн сэргийлэх талаарх сургалт, ярилцлага 
-ЗДТГ-н мэргэжилтэн Э.Нарангарав-Зорилгоо хэрхэн тодорхойлох талаар сургалт хийж, Цаасан шуваагаар зорилгодоо хүрэх аргыг зааж өглөө. 
      
      Мөн энэхүү өдөрлөгөөр ЕБС-ийн 1-9 дүгээр ангийн хүүхдүүдийн дунд "Хүүхэд хамгаалал" сэдэвт зургийн уралдааныг зохион дунд бүлгийн төрөлд: 
                                                                         1-р байранд 7а ангийн сурагч Ц.Тэргэл
                                                                         2-р байранд 9а ангийн Г.Энх-Эрдэнэ
                                                                          3-р байранд 6а ангийн сурагч Б.Чингүүн
бага ангийн төрөлд: 1-р байр 3а ангийн сурагч Э.Нарансолонго
                                   2-р байр 4а ангийн сурагч Т.Хүслэн нар тус тус шалгарлаа. 
Мөн цэцэрлэгийн бэлтгэл ангийн хүүхдүүдэд хүүхдийн эрхийн талаарх зурагт гарын авлагыг тараан өглөө. 

      Сумын хүүхэд хамгаалах салбар хорооны бүрэлдэхүүн нь  2016 оны 09 сарын 05-ны өдөр шинэчлэгдсэн. 
Салбар хорооны даргаар Сумын ГХУСАСЗ-н дарга-ИТХ-ын дарга А.Идэр
Гишүүд: Хэсгийн төлөөлөгч-Ц.Цэндпүрэв
               Сургуулийн нийгмийн ажилтан- Ц.Анхбаяр
                ЭМТ-ийн их эмч- Ц.Идэрзориг
                Соёлын төвийн номын санч- С.Азжаргал
                  Багийн Засаг дарга-Н.Ганзориг
Нарийн бичгийн дарга- Г.Энхтуяа нар ажиллаж байна. 
























ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%